Үйлчилгээний нөхцөл
ЗАХИАЛГА ХИЙХ, ХҮРГЭЛТ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ БОЛОН САЙТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУДАД ДАРААХ ХЭСГЭЭС ЦАГ АЛДАХГҮЙ ХАРИУЛТАА АВААРАЙ.
1. Ерөнхий нөхцөл
zahialga.mn нь онлайн худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү нөхцөл нь тус вэб сайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулах зорилготой.
Хэрэглэгч нь вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхийн өмнө энэхүү үйлчилгээний нөхцлийг сайтар уншиж танилцан, хүлээн зөвшөөрсөнөөр хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд zahialga.mn болон захиалагч хамтран хяналт тавина.
2. Үйл ажиллагаа
zahialga.mn болон түүнд хамаарах худалдааны нэр, лого, дизайн, контент зэрэг нь оюуны өмч бөгөөд хуулбарлах, дуурайх, өөр зорилгоор ашиглахыг хориглоно.
Бараа бүтээгдэхүүний мэдээлэл, үнэ, хямдрал болон урамшууллын үнэн зөв байдлыг zahialga.mn бүрэн хариуцна.
Захиалагч нь сайтаар үйлчлүүлэх явцдаа санал хүсэлт, гомдол, шүүмж, шинэ санаа зэргийг тодорхой журмын дагуу илэрхийлэх эрхтэй.
3. Хэрэглэгчийн бүртгэл
zahialga.mn -ээр үйлчлүүлэхийн тулд хэрэглэгч бүр бүртгэлтэй байна. Бүртгэл хийхдээ имэйл хаяг, утасны дугаар болон шаардлагатай бусад мэдээллийг үнэн зөвөөр бөглөнө.
Захиалагчийн өгсөн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
Мэдээллийн нууцлалыг zahialga.mn чанд хадгална.
Нэг хэрэглэгч нэг л имэйл хаяг ашиглан бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр хэрэглэгчийн бүртгэлд ашиглагдахгүй.
4. Төлбөр тооцоо
Хэрэглэгчийн зүгээс бүтээгдэхүүнийг буцаах хүсэлт гаргасан тохиолдолд нийт төлсөн үнийн дүнгээс хүргэлтийн зардлыг хасч тооцон буцаан олголт хийнэ.
Захиалга нь 100% төлбөр хийгдсэний дараа баталгаажна.
Төлбөрийг банкны шилжүүлэг, картаар, банк хоорондын гүйлгээ зэргээр хийнэ.
Илүү төлөлт гарсан тохиолдолд 3 ажлын өдрийн дотор хэрэглэгчийн данс руу буцаан шилжүүлнэ.
Интернет, банкны систем, цахилгаан хангамжийн тасалдал, хэрэглэгчийн буруутай үйлдлээс үүдсэн төлбөрийн асуудлыг zahialga.mn хариуцахгүй.
5. Баримтжуулалт
Бүх захиалга, төлбөрийн мэдээллийг хэрэглэгчийн zahialga.mn -д бүртгүүлсэн имэйл хаягт илгээн баримтжуулна.
6. Бусад заалт
Бүтээгдэхүүн болон төлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг
- Утас: 9988-2255, 9888-2255
- И-мэйл: [email protected] хаягаар лавлана уу.
Хэрэглэгчээс гарсан санал, гомдол, маргаантай асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг зорих бөгөөд үл нийцсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.