Нууцлалын бодлого

ЭНЭХҮҮ ХЭСГЭЭС ЗАХИАЛАГЧИЙН ЗАХИАЛГЫН МЭДЭЭЛЛИЙГ ЯМАР ЗОРИЛГООР АШИГЛАХ БОЛОН ХЭРХЭН ХАДГАЛАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН АВНА УУ.


Нэг. Ерөнхий мэдээлэл ба мэдээлэл цуглуулах

zahialga.mn худалдааны вэб сайт нь дараах нөхцөлд иргэн, хуулийн этгээдийн (цаашид “Хэрэглэгч” гэх) мэдээллийг цуглуулна. Үүнд:

  • Хэрэглэгч нь zahialga.mn вэб сайтад нэвтэрч, бүртгэл үүсгэн, бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн эсвэл байгууллагыг хэлнэ.
  • Хэрэглэгчийн бүртгүүлсэн мэдээлэл болон сайт ашиглах үеийн үйлдлүүд (овог нэр, имэйл хаяг, утасны дугаар, албан хаяг, хүргэлтийн хаяг, захиалгын түүх, сонирхсон бараа бүтээгдэхүүн зэрэг) системд хадгалагдана.
  • Хэрэглэгч Facebook эрхээрээ нэвтэрч захиалга хийх боломжтой бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрлөөр овог нэр, имэйл, утас зэрэг мэдээллийг Facebook-ээс авах боломжтой. Эсвэл хэрэглэгч шинээр бүртгүүлэн мэдээллээ гараар оруулна.

Хоёр. Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн ашиглах вэ

zahialga.mn нь хэрэглэгчийн бүртгэлтэй мэдээллийг зөвхөн дараах тохиолдолд, хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр ашиглана:

  • Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой мэдээлэл тодруулах
  • Захиалгатай холбоотой сонордуулга мессеж, төлбөрийн мэдээлэл илгээх
  • Бараа бүтээгдэхүүний шинэчлэл, хямдрал, урамшууллын мэдээллийг имэйл болон мессежээр хүргэх

Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй

zahialga.mn нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ямар ч тохиолдолд дамжуулахгүй, ашиглуулахгүй. Энэхүү мэдээлэл нь зөвхөн үйлчилгээний хүрээнд дотоод хэрэглээнд ашиглагдана.


Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах

Хэрэглэгчийн бүртгэлтэй болон худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг zahialga.mn нь өөрийн Amazon Web Services (AWS) сервер дээр хадгална. Бид мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах олон давхар хамгаалалт, протоколын дагуу ажилладаг.