Бидний тухай

zahialga.mn нь орчин үеийн хэрэглэгчдэд зориулсан цахим худалдааны сайт бөгөөд электрон бараа, тавилга, камен болон бусад бүх төрлийн барааны онлайн худалдааг мэргэжлийн түвшинд хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид хэрэглэгчдийн итгэлтэй сонголт болохын тулд бүтээгдэхүүн бүрт чанарын шалгуур, үйлчилгээнд шуурхай, найдвартай ажиллагаа, захиалгад хариуцлагатай хүргэлт гэсэн үндсэн зарчмыг баримталдаг. Манай систем нь бүрэн автоматжсан захиалгын горим, аюулгүй төлбөрийн шийдэл, мэдээллийн найдвартай хамгаалалттай тул та тав тухтайгаар онлайн худалдан авалт хийх бүрэн боломжтой.


ЭРХЭМ ЗОРИЛГО

Хэрэглэгч бүрт хүртээмжтэй, аюулгүй, найдвартай цахим худалдааны орчныг бүрдүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Найдвартай байдал – Бид зөвхөн баталгаатай, туршигдсан бүтээгдэхүүн санал болгодог
  • Шуурхай хүргэлт – Улаанбаатар болон орон нутагт түргэн шуурхай хүргэнэ
  • Харилцагч төвтэй үйлчилгээ – Бид таны асуулт бүрт хариу өгч, шаардлагад нийцүүлэн ажиллана
  • Аюулгүй байдал – Хувийн мэдээлэл, төлбөрийн системийг олон давхар хамгаалалтаар баталгаажуулдаг
  • Үргэлж шинэчлэгдэх – Шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд санал болгоно

БИДНИЙ ЗОРИЛГО

  • Цахим худалдааны хэрэглэгчдэд хамгийн хялбар худалдан авалтын орчинг бий болгох
  • Шинэ, баталгаатай технологийн бүтээгдэхүүнийг оновчтой үнээр санал болгох
  • Үйлчилгээний хариуцлагыг байнга сайжруулах
  • Монголын цахим худалдааны салбарын хөгжилд хувь нэмэр оруулах