Үнээр хайх
Үнэ: 7800₮ - 68000₮
Номны төрөл
Хуудасны тоо
Хэвлэгдсэн он
Хэл

АТТИЛА БА ХҮННҮЧҮҮД

16,900₮

Барааны код : 978-99962-0-459-3

Төлөв : Бэлэн

Хүргэлт : Захиалгын дүн 100000₮ хүрвэл үнэгүй

Төлбөр : Бэлнээр болон Дансаар

Буцаалт : 24 цагийн дотор

Нийлүүлэгч : Монсудар

Утас : 76777777

Сонголтоо хийнэ үү
ТОВЧ АГУУЛГА

Дотоодын үймээн самууны улмаас эх нутгаасаа гарч Евразийн уудам тал нутаг, Перс, Ойрхи Дорнодоор дамжин Европод хүрч, төр улсаа байгуулан суусан хүннүчүүдийн талаар цэгцтэй ойлголтыг та энэ номноос авах боломжтой юм. Хожуу үеийн нүүдэлчин ард түмнээс өнөө цагийн хүмүүсийн ой тойнд хамгийн ихээр бат бөх хадгалагдан үлдсэн нь Хүннүчүүд болон тэдний хаан Атилла бөлгөө. Австрийн түүхч, судлаач Херманн Шрайбер зохиол туурвилдаа энэхүү морьтон ард түмнийг нүдэнд харагдахуйц маш сонирхолтой байдлаар бичжээ. Энэ ард түмний зүгээс учруулсан асар их аюул занал нь наран жаргах зүгийн улс орнууд хоорондын зөрчлөө хойш тавьж, түр зуур ч болов эвсэн нэгдэхэд хүргэсэн байна. Зохиогч Хүннүчүүдийн гарал үүслийн тухай домог түүхийг буурьтай судалсны үндсэн дээр тэдний Ази болон Европын уудам орон зайд бусдыг айлган сүрдүүлсэн хүчирхэг гүрэн болж дэвшсэн замнал, Аттилагийн ноёрхлын чухал үйл явдлууд, түүний оргил нь болох Хүннүчүүд Европт хэрхэн цөмрөн орсон болон их тулалдаан, учир битүүлэг байдлаар мөхсөн түүхийг тод томруун дүрслэн үзүүлжээ. Херманн Шрайберын эл бүтээл нь Хүннү гүрний талаар эртнээс уламжлагдан ирсэн бүх л эх сурвалж, шинжлэх ухаан болон хуучин судлалын мэдлэг мэдээлэлд тулгуурлаж буй бөгөөд тэдгээрт шүүмжлэлтэй хандаж, бүтээлчээр судалж, өөрийн үнэлэлт дүгнэлтийг оруулсан байна. Тиймээс энэ бүтээл нь өрнийн он дарааллын бичиг, түүх бичлэг, сүм хийдийн түүх, домог туульс, хууч яриа гэх мэт ховор нандин эх сурвалжуудыг судлан өнөөг хүртэл төдийлөн нэг мөр болоогүй, тодорхой бус олон асуудлыг тодруулсан байна. Эртний Европын түүхэнд хүннүчүүд, тэдний хаан Аттилагийн гүйцэтгэсэн асар их үүргийн талаар үнэн бодитой мэдлэг мэдээллийг уншигчдад өгнө.

Номны төрөл: Түүх соёлын
Хэл: Монгол
Хуудасны тоо: 296 хуудас
Хэвлэгдсэн он: 2011 он
Зохиолч: Х.Шрайбер
Өнгөний сонголт зургаар:
Үйлдвэрлэгч улс: 0

Төстэй бараанууд

Scroll