БИДНИЙ ТУХАЙ

"ТҮГЭЭМЭЛ ШУУРХАЙ ШУУДАН" ХХК нь 2005 онд шуудан үйлчилгээ, хүргэлтийн  чиглэлээр  үйл  ажиллагаа  явуулахаар байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл өдөр тутам 1000 гаруй байгууллага, 5000 орчим хэрэглэгчийн гэрийн болон байгууллагын хаягаар захидал, илгээмж, захиалгат бараа үйлчилгээг хүргэж байна.

Бид програм хангамжийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг Япон, АНУ болон Европийн орнуудад бизнесийн зөвлөх болон програмист зэрэг ажил гүйцэтгэж мөн эдгээр орнуудад аутсоурсинг хийж байсан туршлага бүхий "Сэйлс Форс" ХХК –тай хамтран  ZAHIALGA.MN худалдааны портал сайтыг ажиллуулж эхлээд байна.

Бид хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжлийг суралцан нэвтрүүлэхийн зэрэгцээ хүргэлтийн найдвартай хурдан шуурхай үйлчилгээг үзүүлж, харилцагчиддаа ч мөн бусдаас нэг алхам түрүүлж хөдлөхөд тусалж, тэдний бизнесийг шинэ түвшинд хүргэн ажиллаж байна. 

Ухаалаг хайлтын систем бүхий манай WWW.ZAHIALGA.MN худалдааны портал сайтыг ашиглан та хүссэн бараа бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалж, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтойгоос гадна таны бараа давхар WWW.RIO.MN сайтаар борлуулагдаж "ТҮГЭЭМЭЛ ШУУРХАЙ  ШУУДАН" ХХК-иар хүргэгдэх болно.

Таны онлайн дэлгүүр давхар фэйсбүүк аппликэйшнтэй хослон ажиллаж, хэрэглэгчийг хаанаас ч худалдан авалт хийх боломжийг бүрдүүлж чаддаг давуу талтай.

Scroll